Туркийн парламент Шведийн НАТО-д элсэх асуудлыг хэлэлцэнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-25
Туркийн парламент өнөөдрөөс Швед улсын НАТО-д элсэх тухай асуудлыг хянан хэлэлцэж эхлэх төлөвтэй байна. "Reuters" агентлагийн мэдээлснээр, Бүгд Найрамдах Чех улсын Прага хотод албан томилолтоор яваа Туркийн парламентийн дарга Нуман Куртулмуш ярилцлагадаа "Би маргааш нутагтаа буцаж очоод Шведийг НАТО-гийн Гадаад харилцааны хороонд гишүүнээр элсүүлэхийг батлах санал хүсэлтээ өргөн барина" гэжээ. Улмаар “Хууль тогтоогчид энэ асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд яаралтай оруулж, шийднэ гэж найдаж байна” гэсэн байна. Тус улсын хуулийн дагуу энэхүү өргөн мэдүүлсэн төслийг парламентийн Гадаад харилцааны хороо хянан хэлэлцэж, батлагдвал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм. НАТО-гийн гишүүн орнуудаас Турк, Унгар хоёр орон Шведийн НАТО-гийн гишүүнчлэлийг батлаагүй байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.