images

Израилийн хоёр иргэнийг барьцаанаас суллажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэл өчигдөр барьцаанд байсан Израилийн хоёр ирэгнийг сулласан тухай Times of Israel сонин мэдээлэв. Тус бүлэглэлийн төлөөлөгч мэдэгдэл хийхдээ "Барьцаанд байсан хоёр хүнийг Катар, Египетийн зуучлалын дагуу сулласан" гэж мэдэгджээ. Суллагдсан хүмүүс бол Израилийн иргэн 79 настай Нурит Купер, 85 настай Йохевед Лифшиц нар ажээ. Тэд Газын зурвасын ойролцоох Нироз Киббутц тосгоны оршин суугчид бөгөөд эрүүл мэндийн шалтгаанаар сулласан тухай мэдээлсэн байна. Америкийн CBS телевиз Израилийн ерөнхий сайдын албанаас иш татан "Тэднийг Израилийн цэргийнхэнд хүлээлгэн өгч, эмнэлэг рүү шилжүүлсэн” гэжээ. Энэ тухай Улаан хавирган сар нийгэмлэг тэднийг суллахад төвийг сахисан зуучлагчийн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд цаашид мөн барьцаалагдсан бусад хүмүүсийг суллахад туслахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Мөн Египетийн “Аль Кахира Аль Акбария” телевиз “Тэднийг суллахад Египет улс их хүчин чармайлт гаргасан” гэжээ. Одоогоор Газын зурваст 220 хүн барьцаанд байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.