images

Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны ойг тохиолдуулан баярын цахилгаан солилцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-24


   Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чан, Японы ерөнхий сайд Фүмио Кишида нар өчигдөр Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 45 жилийн ойг тохиолдуулан баярын цахилгаан солилцов. Хятадын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, ерөнхий сайд Ли Чан баяр хүргэсэн захидалдаа, "Энэхүү гэрээ нь Хятад, Японы энх тайван, үе дамжсан найрамдалт харилцааг хууль эрх зүйн хэлбэрээр тогтоож, аливаа ноёрхлыг эсэргүүцэхийг онцолсон чухал үйл явдал" гэжээ. Улмаар Хятад, Японы харилцаа хөгжлийн хүнд хэцүү замыг даван туулж, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг ахиулж, бүс нутаг, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруусан тухай онцолжээ. Японы ерөнхий сайд Кишида "Гэрээгээр хоёр орны байнгын энх тайван, найрсаг харилцааг хөгжүүлэхийг онцолсон" бөгөөд "Хоёр орны өвөг дээдэс энэ үзэл санааг удирдлага болгон 45 жилийн турш энх тайван, найрамдалт харилцааг хадгалж, хөгжүүлсээр ирсэн” гэжээ. Энэ өдөр Токио хотноо хоёр улсын энх тайван, найрамдлын гэрээний 45 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болж, улс төр, бизнесийн салбарын 1000 орчим хүн оролцсон тухай NHK телевиз мэдээлэв. Хоёр улс 1978 онд байгуулсан энэхүү гэрээнд тусгаар тогтнол, газар нутгийг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт оролцохгүй байх, аливаа ноёрхлыг эсэргүүцэх зэрэг заалтууд багтсан байна. Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, ерөнхий сайд Кишида болон Ли Чан нар баярын цахилгаан солилцсон нь Хятад, Японы харилцааг ирээдүйд хөгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа нотлон харуулж байна гээд, "Бид Хятадтай бүх түвшинд ойр дотно харилцахыг зорьж байна" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.