Израилийн армид алба хааж буй хос галын шугам дээр хуримлав
Анд нөхдийн мэдээ
2023-10-24
Израилийн фронтын шугамыг хамгаалж буй дайчин хосууд төрийн далбаагаа мандуулан галын шугам дээр хуримлажээ. “Daily Mail” сонины мэдээлснээр, таван жилийн өмнө цэргийн сургуульд сурч байхдаа танилцаж үерхсэн Гила Эльбаз болон Агаарын цэргийн хүчний инженер Кфир Асор нар өчигдөр хуримын ёслолоо хийжээ. Нэг нь танкийн бригадад, нөгөө нь Агаарын цэргийн инженерийн корпусын ахлагчаар алба хааж буй Эльбаз, Асор нар хуримаа хийхээр армийн командлалаас түр цагийн чөлөө авч, фронтын шугамын ойролцоо, Ливаны хилээс 8 км-ийн зайд орших дарсны үйлдвэрт цомхон ёслол үйлдсэн байна. Хуримын ёслолын дараа хосуудад хамтдаа цагийг өнгөрөөх боломж байхгүй, тэд "Хезболла"-гийн халдлагад бэлтгэхийн тулд үүр цайхаас өмнө анги байрлалдаа буцаж ирэх тушаалтай явсан ажээ. ХАМАС-ын дайралтын үеэр сүйт залуугийн төрсөн дүү нь сураггүй алга болсон ч тэрбээр энэ бүхнийг сэтгэлийн хатаар даван туулж, төлөвлөсөн ёсоороо ийнхүү гэрлэжээ. Түүний аав Жонатан "Уйтгар гунигтай, зовлон бэрхшээлтэй байсан ч тэвчээртэй, итгэлтэй байх ёстой" гэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.