images

Цагаан зээрт хүзүүвч зүүжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     Сүхбаатар аймагт 10 цагаан зээрийг барьж хиймэл дагуулын дохиолол хүлээж авах хүзүүвч зүүжээ. Үүнийг тус аймаг "Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлын хамгаалал" төслийн хүрээнд Сүхбаатар аймгийн БОАЖГ-тай хамтран хийсэн байна. Энэ нь Монгол орны хээрийн бүсэд шинээр байгуулах Сайншанд-Баруун-Урт, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замд зэрлэг амьтдад зориулсан гарц гарам байгуулах, цаашид мониторинг хийхэд шаардагдах мэдээллийг цуглуулах зорилготой юмТус аймаг цагаан зээр нутаглахад хамгийн таатай бүс нутаг боловч тоо толгой нь сүүлийн жилүүдэд буурсан бөгөөд энэ оны эхээр гэхэд нийт 216000 орчим  тоо толгой бүртгэгдсэн байна. Улмаар Сүхбаатар аймгийн газар нутгаар сэлгэн нутаглах, дамжин өнгөрөх тохиолдол элбэг болсноос үүдэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг зөв зохицуулахад урьдчилан хяналт  хийхэд энэ ажил тустай хэмээн мэргэжлийнхэн үзжээ. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.