images

Энэтхэг улс Палестиний дүрвэгсдэд тусламжийн бараа хүргүүлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-23


   Израилийн цэргийн агаарын довтолгоо үргэлжилсээр байгаа Палестины Газын зурвас дахь энгийн иргэдэд туслах зорилгоор Энэтхэг улс тусламжийн бараа илгээж эхэлжээ. “The Times of India” сонины мэдээлснээр Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний тээврийн “IAF С-17” онгоц өчигдөр Египетийн Эль Ариши олон улсын нисэх онгоцны буудалд хүрч, 6.5 тонн эмнэлгийн хэрэгсэл, 32 тонн эм тариа зэрэг тусламжийн бараа хүргэсэн байна. Улмаар уг барааг Египетийн “Улаан хавирган сар” нийгэмлэгт дамжуулан өгсөн тухай тус улсын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. Үүнээс өмнө тус улсын ерөнхий сайд Нарендра Моди Палестины удирдагч Махмуд Аббастай утсаар ярьж Энэтхэг улс Палестинд хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байх болно гэдгээ мэдэгджээ. 2020 оноос хойш Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх байгууллага (UNRWA)-д зөвлөх гишүүнээр ажиллаж байгаа Энэтхэг улс нь тус байгууллагад нийт 36.5 сая долларын тусламжийн бараа нийлүүлсэн ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.