images

Тэйлор Свифтийн тоглолтын орлого бүх цаг үеийн рекордыг эвдсэн хэвээр байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-23


   АНУ-д нэр хүндийнхээ оргилд хүрсэн поп од Тэйлор Свифтийн концерт нэгэн зэрэг 10 гаруй орны кино театруудад гарснаас хойш ердөө 10 хоногийн дотор 160 сая долларын орлого олсон байна. Үүний дийлэнх буюу 129,79 сая долларыг АНУ болон Канадад олсон бөгөөд бусад орноос олсон орлого нь ойролцоогоор 30,7 сая доллар болжээ. Тус дэлгэцийн бүтээл нь Их Британи, Герман, Испани, Итали, Португал, Чех, Словак, Колумб, Шинэ Зеланд зэрэг орнуудад кино театраар нэгэн зэрэг гаргасан байна. Хойд Америкт эхний амралтын өдрөөр 92.8 сая долларын орлого олсон нь ашиг орлогоороо тэргүүлсэн амжилт байсан тухай Америкийн бизнесийн хэвлэл мэдээллийн CNBC мэдээлэв. Киноны зах зээлийн мэдээллийн сайт болох “Box office.com”-ын ахлах шинжээч Шон Роббинс "Свифтийн "The Eras Tour" тоглолт нь киноны бүх цаг үеийн рекордыг эвдсэн хэвээр байна” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    hun

    bichleg bish kino shu (umnu ni billie eilish, katy perry mun hiij bsn kinond ordg)

    2023-10-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.