Тайвань хос хогийн цэг дээр хуримын зургаа авахуулсны учир юунд байв?
Анд нөхдийн мэдээ
2023-10-23
Тайваний нэгэн хос хогийн цэг дээр очиж хуримын зургаа авахуулсан нь олны анхаарал татаж байна. Тэд байгаль орчны бүлгийн идэвхтэн бөгөөд жил бүр хүн амын тоо буурч, харин хүмүүсийн хаяж буй хогны хэмжээ нэмэгдэж байгаа улс орныхоо үнэн байдлыг харуулж, олны анхааралд оруулахын тулд ийм алхам хийжээ. “AFP” агентлагийн мэдээлснээр сүйт бүсгүй Айрис Сюэ, залуу Иан Сиоу нар ирэх нэгдүгээр сард хуримаа хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хоёул байгаль орчныг хамгаалах "Green peace" бүлгийн идэвхтэй гишүүд аж. Энэ удаад хосуудын хуримын зургийн арын дэвсгэр болсон газар бол Нантоу мужийн Пули хотын ойролцоох хогийн цэг юм. Энд өдөрт дунджаар 50 тонн хог цугларч байгаа нь 1980-аад оны үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгджээ. Сюэ бүсгүй фэйсбүүк хуудсандаа "Хог хаягдлыг багасгах нь хог түүхээс илүү чухал юм. "Үзэсгэлэнт Тайваний хог хаягдал багасна гэж найдаж байна" гэсэн байна. Түүгээр үл барам тэд удахгүй болох хуримын урилгадаа хуримын цайллагад ирэх зочдоо дахин ашиглах боломжтой аяга, тавгаа авчрахыг, мөн нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд зочдоо аль болох нийтийн тээврээр ирэхийг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.