images

Швейцарын нутгаас эртний олдворууд олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-23


   Швейцарын нэгэн тосгоны тариан талбайгаас Хүрэл зэвсгийн үеийн олон тооны олдвор олджээ. Эдгээрийг 3500 орчим жилийн өмнө эмэгтэйчүүдийн хэрэглэж байсан гоёл чимэглэл гэж үзсэн бөгөөд хэлбэр дүрс, хээ чимэглэл нь харьцангуй бүрэн бүтэн, сайн хадгалагдсан байна. Олдворуудыг археологич Франц Зан луувангийн талбай дээр металл илрүүлэгч ажиллуулж байгаад илрүүлжээ. Улмаар орон нутгийн эрх баригчид ойр орчмын газруудад нэмэлт хайгуул явуулсны үр дүнд цагираг, алтаар урласан гоёл чимэглэл, 100 орчим хув зүйлт, сумны зэв, чулуужсан акулын шүд зэрэг зүйлс олдсон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр олдворууд нь МЭӨ 1500 оны үед хэрэглэж байсан зүүлт, том жижиг үнэт эдлэлүүд аж. Олдворуудыг удахгүй Швейцарын Фрауенфэльд хотын Археологийн музейд дэлгэх бөгөөд одоогоор сэргээн засварлах ажил хийгдэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.