images

Еврэй бүсгүйчүүд сайн дураараа цэрэгт элссээр байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-23


   Залуу еврей эмэгтэйчүүд Палестины ХАМАС бүлэглэлийн эсрэг дайнд сайн дураараа оролцохоор олноор нэгдэж байна. Их Британид 100 гаруй бүсгүй нэгдэн Израилийг зорьж, мөн дэлхийн өнцөг булан бүрээс давхар иргэншилтэй еврей бүсгүйчүүд Израилийн Батлан ​​хамгаалах хүчинд элсэж байгаа тухай “Daily Mail сонин мэдээлэв. Их Британи-Израилийн давхар иргэншилтэй 21 настай Мориа Менсер хэмээх бүсгүй дэлхийг тойрон аялах төлөвлөгөөгөө цуцалж, Израилийг зорьсон байна. Тэрбээр нэгэн найз нь ХАМАС бүлэглэлийн халдлагын улмаас сураггүй алга болсон тухай олж сонсоод даруй энэ шийдвэр гаргажээ. Тэрбээр Израилийн армид хоёр жилийн цэргийн алба хаагаад таван сарын өмнө цэргээс халагдаад байсан аж. Цэргээс халагдсаныхаа дараа Англид гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөж, Австрали, Тайланд, Өмнөд Америк зэрэг орнуудаар тойрон аялал хийхээр төлөвлөөд байсан байна. Энэ удаад тэрбээр дахин цэрэгт элсэж тандалт, тагнуулын салаанд алба хаахаар болсон бөгөөд дайсны дайралт, пуужин болон нисгэгчгүй онгоцны дайралтыг илрүүлэх үүрэг хүлээсэн байна. Дайн тулаанд оролцох болсон тухайгаа тэрбээр "Британ бол миний эх орон шиг Израиль ч бас миний эх орон. Бид одоо Израилийг хамгаалахгүй бол оршин тогтнох газаргүй болно” гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.