images

Дэлхийн хамгийн халуун чинжүүны сорт гаргаж авчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-20


   Америкийн нэгэн хүнсний технологич, зохион бүтээгчийн гаргаж авсан шинэ төрлийн “Pepper Х” нэртэй чинжүү дэлхийн хамгийн халуун чинжүүгээр тодорч Гиннесийн номонд бүртгэгджээ. Энэхүү чинжүүний сортыг тус улсын Өмнөд Каролина мужид суугч Эд Карри гаргаж авсан байна. Уинтроп их сургуулийн лабораторид хийсэн хэмжилтийн үр дүнд “Pepper X”-ийн дундаж Scoville Unit (SHU) буюу сковиллийн индекс нь 2.693 сая гарсан байна. Сковиллийн индекс гэдэг нь чинжүүний халууны хэмжүүр бөгөөд чинжүүнд агуулагдах капсаицины агууламжаар хэмжигддэг аж. Монголчуудын хүнсний хэрэглээнд байдаг Солонгосын “Samyang Foods” компанийн “Fildak Bokkeum Ramen”-ийн халууны хэмжээр нь 4404 байдагтай харьцуулбал “Pepper Х” нь түүнээс 611 дахин халуун ажээ. Шинэ сорт гарган авсан Э.Карри хэлэхдээ багтайгаа 10 жил шаргуу хөдөлмөрлөсний эцэст “PepperX” сортыг бүтээсэн гэж мэдэгдсэн байна. Э.Карри нэгэн үе хар тамхи болон архинд гүнзгий донтсон бөгөөд энэ буруу зуршлаасаа салахын тулд хобби болгон чинжүү тариалж эхэлснээр ийм амжилтад хүрчээ. Э.Карри өөрийн оюуны өмчийн эрхээ хамгаалахын тулд “Pepper X” болон түүний үрийг зах зээлд гаргахгүй, харин “Pepper X”-ээр хийсэн халуун сүмс гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.