images

Дэлхийн хамгийн үнэ цэнтэй хөлбөмбөгчин 180 сая еврогийн үнэтэй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-20


   Хөлбөмбөгийн тамирчдын зах зээлийн үнэлгээгээр мэргэшсэн Европын “Transfermarkt” сайт дэлхийн хамгийн үнэ цэнтэй 11 тамирчныг шалгаруулжээ. Энэхүү жагсаалтад “Манчестер Сити” багийн довтлогч Эрлинг Хааланд,  “Парис Сен-Жермен” багийн Килиан Мбаппе нар 180 сая еврогийн үнэлгээгээр тэргүүлсэн байна. “Реал Мадрид” багийн хамгаалагч Жюүд Беллинхэм 150 сая еврогоор удаалсан бол “Арсенал” багийн довтлогч Букайо Сака 120 сая еврогоор гуравдугаарт жагссан байна. Хамгаалагчдаас “Манчестер Сити” багийн Рубен Диас 85 сая евро, Жошко Гвардиол 80 сая евро, “Бавари Мюнхен” багийн Альфонсо Дэвис 70 сая еврогоор үнэлэгджээ. Шилдэг хаалгачдаас “ФК Порто” багийн Диого Коста 45 сая еврогоор үнэлэгдсэн байна. Өнгөрсөн жилийн мөн адил статистик мэдээгээр тоглогчдын зах зээлийн нийт үнэлгээ 1.2 тэрбум евро байсан бол энэ жил 30 сая еврогоор өсчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.