images

Монгол-Солонгосын ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулагдана

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2023-10-19


   БНСУ-ын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэн (KIGAM) нь Монгол Улсад ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулахаар болжээ. Монгол улс зэс, нүүрс, молибден зэрэг 80 гаруй төрлийн нөөцөөрөө дэлхийд 10-р байранд ордог. Ялангуяа өндөр технологийн бүтээгдэхүүний материал болох газрын ховор элемент дэлхийн нөөцийн 16 хувийг бүрдүүлдэг ажээ. Өчигдөр манай улсад болсон "Монголын эрдэс баялгийн долоо хоног" форумд Солонгосын холбогдох байгууллагын мэргэжилтнүүд оролцож, Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Геологийн судалгаа-шинжилгээний төвд зочилсон байна. Энэхүү улзалтаар Монгол Улсын уул уурхайн салбарын өнөөгийн байдлыг дүгнэхээс гадна, судалгааны төслүүдийг сурталчлах, дэвшилтэт баяжуулалт болон хайлуулах технологийг түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, Монгол-Солонгосын ховор металлын хамтын ажиллагааны төв байгуулахаар болжээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Солонгосын Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгээс нэмүү өртөг өндөртэй ховор металлыг баяжуулах, хайлуулах дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах, Монголын их дээд сургууль, аж ахуйн нэгж, судалгааны байгууллагууд магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэнтэй болоход дэмжлэг үзүүлээр тохирсон байна. Геошинжлэх ухаан, эрдэс баялгийн хүрээлэнгийн захирал Ли Пён Гу “Монгол- Солонгосын ховор металлын төвийг байгуулснаар Хятадын монополь болсон нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх боломж нээгдэнэ” хэмээн онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.