images

91 өсвөрийн парламентч Улаанбаатар хотод цугларав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан 21 аймаг, 9 дүүргийн ЕБС-ийн сурагчдын дуу хоолойг олон нийтэд хүргэх, оролцоог нь нэмэгдүүлэхээр  “Өсвөрийн парламент” хөтөлбөр хэрэгжүүлдэг билээ. Хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа уг хөтөлбөр өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд энэ жил 91 сурагч Улаанбаатар хотод цугларчээ. Хөдөө орон нутаг болон нийслэлээс 77 сурагчийг сонгон шалгаруулж, 14 хүүхдийг урилгаар оролцуулж байгаа аж. Үүнээс 20 нь орон нутгаа төлөөлж ирсэн сумын сургуулийн сурагчид байна. Энэ удаагийн хөтөлбөрийн оролцогчид НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар мэдлэгтэй болохын зэрэгцээ байгальд ээлтэй амьдралын хэв маяг, эрчим хүчний хэрэглээ, хэмнэлтийн тухай болон парламентын боловсрол, хүний эрхийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болох юм байна. Мөн үе тэнгийнхэнтэйгээ багаар ажиллаж, аймаг, дүүрэгтээ нөлөөллийн ажлуудыг хийх дадлага, ур чадварт суралцах юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.