Бритни Спирс дурсамж номдоо хувийн асуудлаа дэлгэжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
Поп од Бритни Спирс сүүлийн 20 жилийн турш нууж явсан үр хөндөлтийн талаарх хувийн асуудлаа дэлгэсэн тухай Америкийн энтертайнментийн "People" сэтгүүл мэдээлэв. Тус сэтгүүлд бичсэнээр тэрбээр удахгүй хэвлэгдэх "The Woman in Me" хэмээх дурсамж номондоо нэгэн үе жүжигчин Жастин Тимберлэйктэй үерхэж байхдаа жирэмсэн болж, найз залуу нь хүүхэд хүсээгүй тул үр хөндүүлсэн тухайгаа ярьсан байна. Энэ тухайгаа "Би Жастинд маш их хайртай байсан. Хэзээ нэгэн цагт бид гэр бүл болно гэж боддог байсан ч миний хүссэнээр болоогүй” гэжээ. Ийнхүү үр хөндүүлсэн тухайгаа "Өнөөдрийг хүртэл энэ бол миний амьдралд тохиолдсон хамгийн зовлонтой үеийн нэг" гэсэн байна. Хэвлэлүүд энэ талаар Жастинаас тодруулахад тэрбээр хариу өгөхөөс татгалзжээ. Тэд 1999-2002 оны хооронд үерхэж байсан бөгөөд энэ үедээ хорин нас ч хүрээгүй байсан аж. Дараа нь Б.Спирс 2004 онд бүжигчин Кэвин Фэдерлайнтай гэрлэж хоёр хүү төрүүлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.