НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгч Хятад, Хойд Солонгост хандан урилга гаргав
Анд нөхдийн мэдээ
2023-10-18
НҮБ-д суугаа Хойд Солонгосын хүний эрхийн тусгай төлөөлөгч Элизабэт Салмон зэрэг хүний эрхийн шинжээчид Хойд Солонгосоос ирсэн дүрвэгчдийг олон улсын хуулийн дагуу буцаахгүй байхыг Хятадад уриалав. НҮБ-ын хүний эрхийн 18 мэргэжилтэн, тухайлбал төлөөлөгч Э.Салмон Швейцарын Женев хотноо 17-ны өдөр танилцуулсан тайландаа "Хятад улс Хойд Солонгосоос дүрвэн ирсэн эмэгтэйчүүд голдуу олон зуун иргэнийг хүчээр буцаасан гэсэн мэдээлэлд бид түгшиж байна" гэв. Мөн өөр олон зуун хүн цагдан хоригдсон хэвээр байгаа бөгөөд албадан буцаагдах эрсдэлтэй байгааг онцолжээ. Хятад улс Эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг доромжлон харьцах, шийтгэхийн эсрэг конвенц, 1951 оны Дүрвэгсдийн тухай конвенц, 1967 оны Дүрвэгсдийн тухай конвенцэд нэгдэн орсон бөгөөд албадан нутаг буцаахыг шууд хориглодог зарчмыг баримтлах ёстойг онцолсон байна. Улмаар Хойд Солонгос улсад хандан эх орондоо буцаж ирсэн бүх иргэдийн өмнө хүлээсэн олон улсын хуулинд заасан үүргээ биелүүлж, баривчилж эрүүдэн шүүхгүй байх, шударга шүүхээр шийдвэрлэхийг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.