images

Израиль: Хорин настай залуу биеэрээ гар бөмбөг хааж сүйт бүсгүйгээ аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-17


   Палестины ХАМАС бүлэглэл Израиль руу довтлох үеэр 20 настай канад залуу Нета Эпштейн гар бөмбөгийг биеэрээ халхалж өөрийгөө золиослоод хамт байсан сүйт бүсгүйгээ аварсан байна. Тэрбээр дайралт болох үед сүйт бүсгүй Ирен Шавиттайгаа хамт байсан бөгөөд орон сууцны цонхоор орж ирсэн гар бөмбөгийг биеэрээ даран унаж хайртай бүсгүйгээ аварчээ. Энэ явдал болохоос өмнөхөн тэрбээр ээжтэйгээ мессэжээр харилцаж “Ээж ээ, тэд энд ойрхон ирсэн байна. Арабаар хашгирах чимээ сонсогдож байна” гэж бичсэн байжээ. Болсон үйл явдлын талаар сүйт бүсгүй нь “Тэр яг бэлтгэгдсэн дайчин шиг үсрэн очиж гар бөмбөгийг халхалж унасан” гэсэн байна. Мөн түүний ээж хүүгийнхээ талаар дурсахдаа “Миний хүү маш зоригтой. Гаднаа энгийн даруу харагдавч дотроо тийм л хүүхэд байсан” гэжээ. Нета ахлах сургуулиа төгссөний дараа ядуу хүмүүст туслах сайн дурын ажилтнаар ажиллаж байсан бөгөөд цэргийн алба хааж ирээд жил хагасын өмнө Шавиттай танилцан гэрлэхээр болж сүй тавиад байсан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.