images

Египетийн анхны хатан хааны булш олджээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-17


   Герман-Австрийн судалгааны баг эртний Египетийн хатан хаан Мернейтийн булшийг малтан судалгаа хийх явцдаа дарс бүхий олон зуун домбо, зүйлс илрүүлсэн байна. Зарим саванд хадгалагдсан дарс 5000 жилийн настай байжээ. Судалгааны багийнхны мэдээлснээр тухайн дарс шингэн төлөвт биш ч агуулга, найрлага нь маш сайн хадгалагдсан байна. Тус судалгааны багийн ахлагч Австрийн Венийн их сургуулийн профессор Кристиана Кёлер “Дарс шингэн байдлаа алдаж хатсан бөгөөд улаан дарс, эсвэл цагаан дарс байсан эсэх нь тодорхойгүй байсан” гэжээ. Мөн энэ удаад олдсон дарс нь Египетийн нутгаас олдож буй хоёр дахь хамгийн эртний дарс болохыг тайлбарласан байна. Хатан хааны булшны хамт 41 зарцын булшийг илрүүлсэн бөгөөд булшийг түүхий тоосго, шавар, модоор барьсан байна. Мернейт бол Египетийн 3000 жилийн түүхэн дэх зургаан эмэгтэй фараоны анхных юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.