images

Төрийн үйлчилгээг бүрэн цахимжуулж, операторын горимд шилжүүлнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     "Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа" зөвлөлдөх уулзалт энэ сарын 5-нд болж өндөрлөлөө. Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын санаачилсан уг уулзалтад салбаруудын цахим шилжилтэд тулгамдаж буй асуудлуудыг хамтран шийдэх, төрийн байгууллагуудын ERP ашиглалтыг сайжруулах, албан бичиг солилцооны дундын систем нэвтрүүлэх, ухаалаг аймаг, хот зэрэг ажлуудыг танилцуулжээ. Энэ уулзалтад төрийн 75 байгууллагын 160 гаруй албан хаагч оролцсон байна. Сайд хэлэхдээ “2023 оны төсөвт нэг ч программ хангамж төсөвлөөгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлнэ. Төрийн цахим үйлчилгээний 90 хувь нь Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үндсэн систем дээр хадгалагдаж байгаа. Тиймээс программ хангамж худалдан авалтуудыг дижитал захад байршуулж, худалдан авах газартай хамтран давхардсан хөрөнгө оруулалт, худалдан авах зөвшөөрлүүдийг цахимжуулах ажлыг Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран эхлүүлээд байна. Төрийн үйлчилгээг операторын горимд шилжүүлнэ” гэжээ. Түүнчлэн E-Mongolia систем дээр зөвшөөрөл бүрэн орж, E-Business орчин бүрдүүлж зөвшөөрлүүдийг цахимжуулах аж. Ингэснээр 12 дугаар сарын нэгнээс өмнө бүх лавлагааг төрийн үйлчилгээний цэгээс авдаг болгох юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.