Дуучин Мадонна аялан тоглолтоо эхлүүллээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
Америкийн поп од Мадонна бактерийн халдвар авч хэсэг зуур эмчлүүлсний дараа тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр энэ сарын 14-ний өдрөөс эхлэн Английн Лондон хотын “O2 Arena” тайзнаас дэлхий даяар хийх "Celebration" аялан тоглолтоо эхлүүлсэн байна. Тэрбээр энэ удаагийн тоглолт дээрээ “Like a Prayer”, “Holiday”, “Vogue” зэрэг хит дуунуудаа дуулахад одоо 27 нас хүрч буй охин Лурдес Леон нь тайзан дээр гарч ирсэн байна. Мадонна өнгөрсөн хэдэн сарын хүнд хэцүү үеийг эргэн дурсаж "Хүндхэн жил байлаа. Би ч, эмнэлгийн ажилтнууд ч намайг хөл дээрээ босож чадах эсэхэд эргэлзэж байсан" гэжээ. Улмаар хүүхдүүдийнхээ ачаар дахин тайзан дээр гарч чадсандаа талархаж буйгаа илэрхийлээд “Хүүхдүүд минь намайг хөл дээрээ босоход тусалсан. Би тэднийхээ төлөө амьд үлдэх ёстой байлаа” хэмээн ярьсан байна. Тэрбээр энэ удаа зөвхөн Хойд Америкт гэхэд 41 тоглолт хийхээр төлөвлөж байгаа аж. Улмаар ирэх 12 дугаар сарын 13-нд Нью-Йоркоос эхэлж, ирэх оны дөрөвдүгээр сарын 24 хүртэл Америк тивээр аялан тоглоно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.