ХАМАС-ынханд буудуулсан израиль эр “Tesla” машиныхаа ачаар амьд гарчээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
Газын зурвасын ойролцоох Мефалсим тосгонд амьдардаг нэгэн израиль эр ХАМАС бүлэглэлийн гэнэтийн дайралтын үеэр “Tesla Model 3 Performance” автомашиныхаа ачаар амьд гарсан тухай мэдээлжээ. Тэрбээр гэнэтийн дайралтын үеэр хоргодох байр луу зугатсан бөгөөд энэ үеэр ХАМАС-ын 15 цэрэг түүний машин руу нэгэн зэрэг гал нээсэн байна. Машинд 100 гаруй сумны ул мөр үлдэж, биедээ олон шарх авсан ч тэрбээр азаар амьд үлджээ. Гол нь түүний машин нь цахилгаан машин байв. Зэвсэгт этгээдүүд үүнийг энгийн бензин эсвэл дизель хөдөлгүүртэй машин гэж үзэн хөдөлгүүр болон түлшний сав руу олон удаа буудаж машиныг нь дэлбэлэх гэж оролдсон байна. Гэтэл түүний машин цахилгаан машин байсан тул дэлбэрээгүйгээр үл барам 180 км/цагийн хурдтай давхисан нь "Тоёота", "Исүзү" маркийн машинтай явсан ХАМАС-ын цэргүүдэд гүйцэгдээгүй байна. Улмаар урд талын нэг дугуйг нь хага буудсан ч обудаараа давхисаар зорьсон газраа ирж чаджээ. Тэрбээр 100 гаруй сум нэвтэрсэн цахилгаан машинаараа ийм хурдаар 23 км замыг туулж амьд гарсан бөгөөд дараа нь "Машинд минь сум тусаагүй газар байхгүй. “Tesla”-гийн ачаар би амьд гарлаа” гэжээ. Энэ явдал цахим орчинд тархаж Израилийн Эрх чөлөөний намын удирдагч Гилад Алпер үүнийг X (хуучнаар Twitter) хуудсаараа хуваалцсан байна. Түүгээр үл барам “Tesla” компанийн захирал Илон Маск сэтгэгдлээ илэрхийлж "Тэр үүнийг хийж чадсанд баяртай байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.