"Miss Universe" тэмцээнд түүхэндээ анх удаа пакистан бүсгүй оролцоно
Анд нөхдийн мэдээ
2023-10-16
Ирэх 11 дүгээр сард Эль Сальвадор улсад болох "Miss Universe" тэмцээнд 24 настай пакистан бүсгүй Эрика Робин эх орноо төлөөлөн ороцохоор болсон тухай ВВС телевиз мэдээлэв. Харин эх оронд нь төрийн эрх баригчид үүнийг эрс шүүмжлэн буруушааж байна. Энэ тухайд Э.Робин хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би эх орноо төлөөлөн энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцож байгаадаа баяртай байна" гээд харин эрх баригчид нь яагаад үүнд таагүй хандаж буйг мэдэхгүй байгаагаа хэлсэн байна. Энэхүү “Miss Universe” гоо бүсгүйн тэмцээнд оролцох болсон шалтгааны талаар тэрбээр “Би Пакистан улс буурай орон гэсэн ойлголтыг өөрчлөхийг хүсч байна” гэж хариулжээ. Тус улс уг тэмцээн зохион байгуулагдсан 72 жилийн хугацаанд энэ тэмцээнд нэг ч удаа хүн оролцуулж байгаагүй ажээ. Пакистаны дэвшилтэт үзэлтнүүд, залуу үе нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан Эрика бүсгүйг дэмжиж байгаагаа илэрхийлсээр байна. Гэтэл улс төрийн хүрээнийхэн үүнийг "ичгүүртэй зүйл" гэж шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.