images

Өсвөрийн сүмочид Японд

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     Өнгөрсөн сарын 29-30-ны өдрүүдэд “Wanpaku өсвөрийн сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод болж өндөрлөв. Энэ тэмцээн бүх Японы бөх сонирхогчдын дунд болдог бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин эх орноо төлөөлж оролцжээ. Түүнээс 6 дугаар ангийн ангилалд Т.Чилүүгэн шилдэг наймд үлдэж, 5 дугаар ангийн оролцогч Ө.Хашмаргад шилдэг 16-д шалгарсан байна.

     "Wanpaku өсвөрийн сүмогийн Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг 6 дугаар сард таван бүсийн дунд зохион байгуулж, 120 хүүхэд оролцсоноос Улаанбаатар хотын нэг, Баянхонгор аймгийн дөрвөн тамирчин Японы өсвөрийн сүмогийн тэмцээнд оролцох эрх авсан юм. "JCI Tokyo" байгууллагаас 37 дахь жилдээ зохиож байгаа тус тэмцээнд манай улсаас долоо дахь жилдээ оролцож байгаа нь энэ билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.