images

“Е-Mongolia”-д шинээр долоон үйлчилгээ орно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


    "E-Mongolia" системд долоон лавлагаа үйлчилгээ шинээр нэмэгджээ. Үүн дотор иргэн өөрийн нэр дээрх мал сүргийн талаарх лавлагааг цахим системээр авах боломж бүрдсэн байна. Мөн "Алтанбулаг" чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулах бүртгэлийн гэрчилгээ, Үндэсний статистикийн хороо, Мал тооллогын лавлагаа иргэн болон ААН, Төрийн худалдан авах ажиллагааны газрын А3 сертификатын лавлагаа гэх мэт долоон  үйлчилгээ шинээр нэмэгдэх юм. Өнөөдрийн байдлаар E-Mongolia систем нь төрийн 764 үйлчилгээг нэвтрүүлж, иргэдэд давхардсан тоогоор 10 сая гаруй удаагийн цахим үйлчилгээ үзүүлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.