images

Түлэнхийн төв дахин өөрийн байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2022-11-07


    ГССҮТ-ийн харьяа Түлэнхийн төв эмнэлэг энэ сарын 1-нээс шинээр өөрийн  байрандаа нүүж, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус эмнэлэг өөрийн байргүй 10 жил үйл ажиллагаа явуулсны эцэст өмнө нь байрлаж байсан 11 дүгээр хорооллын барилгадаа орсон байна. Шинээр засварлаж тохижуулсан  байранд хүчилтөрөгчийн шинэ үйлдвэр, мэс заслын хоёр өрөө, лаборатори, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулжээ. Шинэ түлэнхийн төвийн барилгын ажил Кувейтийн Засгийн газрын санхүүжилтээр албан ёсоор 2017 онд эхэлж, энэ жил бүрэн дууссан байна. Тус төв нь нөхөн сэргээх болон мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг, 60 эмч, эмнэлгийн ажилчин, 70 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байгаа аж.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.