images

77 долларын хонжвороороо дахин сугалаа аваад 77777 доллар хожжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-12


   АНУ-ын Миссүри мужийн нэгэн иргэн өнгөрсөн долоо хоногт хонжворт сугалаанаас "азын дугаар 7"-гоор 10 доллар хожиж үүндээ урамшин дахин сугалаа авч азаа үзсэний дүнд дахин аз таарч, нийт 77,777 доллар хожсон байна. Тодруулбал тэрбээр гэрийнхээ ойролцоох шатахуун түгээх станцаас “Triple Red 777” сугалааны 10 долларын үнэтэй нэг тасалбар худалдаж авсан бөгөөд гэртээ ирээд шалгаж үзэхэд 77 долларын хонжвор таарчээ. Маргааш нь хожсон бүх мөнгөөрөө дахин долоон тасалбар худалдаж аваад үзтэл 77,777 доллар хожсон байна. Тэрбээр энэ тухайгаа "Би эдгээр тоонуудыг хараад нүдэндээ итгэлгүй нүдний шилээ тайлж арчиж байгаад дахин харсан" гэжээ. Тус “Triple Red 777” сугалааны хамгийн өндөр хонжвор нь 777,777 доллар байдаг ажээ. Тэрбээр сугалааны хоёрдугаар байрын хонжвор буюу 77,777 доллар ийнхүү хожсон байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.