images

АНУ-д суралцдаг израиль бүсгүй эх орноо хамгаалахаар нутаг буцав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-12


   АНУ-ын Колумбын их сургуульд компьютерийн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг израиль оюутан Шира Гуез дайны хөлд нэрвэгдээд буй эх орноо хамгаалахаар сургуулиа түр орхин нутаг буцсан байна. Тэрбээр өмнө нь Израилийн зэвсэгт хүчинд хоёр жил алба хаасан бэлтгэл офицер юм. Ийн явахдаа одоо суралцаж буй сургуульдаа "Дайн дууссаны дараа эргэж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн суралцана” гэдгээ мэдэгджээ. Тэрбээр онгоцонд суухаасаа өмнө “Business Insider”-т өгсөн ярилцлагадаа өнгөрсөн бямба гаригийн өглөө нутагт нь дайн эхэлснийг найзаасаа сонссоноо хэлээд “Өнгөрсөн түүхэн дэх нацистуудын үйлдэл санаанд орсон. Ямар ч хямрал, самуун болж байсан ч хүүхэд, эмэгтэйчүүд хохирох ямар ч шалтгаан байхгүй” гэжээ. Улмаар энэ тухай сонсоод шууд нутаг буцаж эх орноо хамгаалах үйлсэд гар бие оролцохоор шийдсэнээ хэлж, өөрт нь ямар нэгэн цэргийн зарлан дуудах хуудас ирээгүй бөгөөд цэвэр өөрийн хүсэлтээр явж буйгаа онцолсон байна. Ярилцлагынхаа төгсгөлд “Би юунаас ч айхгүй байна. Миний эх оронд одоо л би хэрэгтэй. Би юу хүссэнээ хийх болно” гэжээ. Мөн хоёр жилийн өмнө ганц ч англи үг мэддэггүй байхдаа АНУ-д ирж компьютерийн чиглэлээр суралцаж эхэлснээ, мөн дайн дуусмагц эргэн ирж сургуульдаа суралцах бодолтой байгаагаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.