Дэлхийн олон шашны зүтгэлтнүүд чуулж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-12
Израиль болон Палестины зэвсэгт ХАМАС бүлэглэлийн хоорондох тулаан ид өрнөж байгаа энэ цаг үед дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шашны зүтгэлтнүүд Казахстанд цугларч, хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалав. Казахстаны нийслэл Астана хотноо 11-ний өдөр болсон Дэлхийн болон уламжлалт шашны удирдагчдын бага хурлын нарийн бичгийн дарга нарын газрын 21 дүгээр хуралдаанд оролцогчид Ойрх Дорнод дахь нөхцөл байдал улам дордож, энгийн ард иргэдийн амь нас хохирч байгаад гүнээ санаа зовж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар хамтарсан мэдэгдэл гаргахдаа Израиль, ХАМАС, Палестин зэрэг тодорхой улс орон, улс төрийн фракцуудын нэр дурдалгүй, харин "Ойрх Дорнод" гэсэн шууд бус хэллэгийг ашигласан бөгөөд хямралыг энхийн замаар шийдвэрлэхийг "хоёр тал” болон олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалав. Тэд бүс нутагтаа энх тайвны төлөө ажиллана гэдгээ амлаж, хэт даврагч үзэл, радикализм, терроризм болон бусад хэлбэрийн хүчирхийллийг сэдэл, зорилгоос үл хамааран эрс эсэргүүцнэ гэдгээ мэдэгдэв. Тус хуралдаанд манай улсаас Гандантэгчэнлин хийдийн да лам Х.Бямбажав оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.