images

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн бага хурал болж байна

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-11-07


     НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн 27 дугаар бага хурал өнөөдөр Египетийн нийслэл Каир хотод нээгдлээ. Уг хуралд Дэлхийн эрүүл мэндийн байгуулагын тэргүүн оролцож цаг уурын өөрчлөлтийг дэлхий нийтийн хүн амын эрүүл мэндтэй шууд холбон авч хэлэлцэхийг санал болгов. Мөн уур амьсгалын өөрчлөлтийн конвенцэд нэгдэн орсон улс орнуудын төлөөлөл оролцож хүн төрөлхтөнд тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар яриа хэлэлцээр өрнүүлж шийдвэр гаргадаг уламжлалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Аданом Геброесүс уг хуралд оролцож хэлсэн үгэндээ “Цаг уурын өөрчлөлт нь дэлхий дахинд хэдэн зуун сая хүний өвчинд нэрвэгдэх шалтгаан болж байгаа бөгөөд ядуу буурай, дэлхий нийтийн анхаарлаас хол хөндий орших бүс нутгийн иргэдэд бүр илүү хүндээр тусч байна” гээд энд цугларсан улс орны удирдагчид яриа хэлэлцээнийхээ гол төвд хүн амын эрүүл мэндийн асуудлыг тавих шаардлагатай байгааг цохон тэмдэглэв. Тус байгууллагын мэдээлснээр 2030 он хүртэл жил бүр 20-40 тэрбум долларыг уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах ажээ. Мөн тус байгууллагын зүгээс улс орон болгон уур амьсгалын бодлогоо тодорхойлохдоо хүн амын эрүүл мэндийн асуудалтай нягт уялдуулвал эрүүл, цэвэр агаар ус, баялаг хоол хүнс, нийгмийн хамгааллын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлсэн амар амгалан ертөнцийг бий болгоход ихээхэн тус дэм болохыг өгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.