images

25 настай израиль бүсгүйн баатарлаг үйлс

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-12


   Газын зурвасын ойролцоох Нирам тосгоны хамгаалалтад алба хааж байсан 25 настай израиль бүсгүй Инбар Либерман дайсны дайралтын үеэр оршин суугчдыг удирдаж, ХАМАС бүлэглэлийн 20 орчим дайчдыг устган ардын баатар болсон тухай “Daily Mail” сонин мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш аюулгүйн албанд ажиллаж байгаа бөгөөд ХАМАС-ын дайралт эхлэх үеэр даруй зэвсгийн агуулах руу очиж, тосгоны хамгаалалтын багийн 12 гишүүнд зэвсэг тараан стратегийн ач холбогдолтой газруудад байрлуулаад отолт хийсэн байна. Ингэж урьдчилан сайтар бэлтгэж чадсанаар тосгонд нэвтэрсэн ХАМАС бүлэглэлийн дайчдыг устган оршин суугчдыг хамгаалж чаджээ. Тэрхүү тулаан дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд И.Либерман бүсгүй дайсны таван цэргийг устгажээ. Түүнтэй хамт тулаанд орсон хамгаалалтын багийн нэг гишүүний эхнэр Иллит Паз Израилийн орон нутгийн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Либерман цагийн байдалд зөв дүгнэлт хийж санаачилгыг гартаа аван ажиллагааг эрт эхлүүлснээр тосгоны олон арван хүний ​​амь нас эрсдэхээс сэргийлж чадсан” гэжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн сүлжээгээр И.Либерманы баатарлаг үйлсийг магтан сайшааж, "Түүний баатарлаг үйлс Израилийн түүхэнд домог болон үлдэнэ" гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.