Эрдэмтэд шувууны томуу өвчинд тэсвэртэй тахиа бүтээжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-11
Их Британийн Эдинбургийн их сургууль болон Лондонгийн Империал коллежийн хамтарсан судалгааны баг “CRISPR/Cas-9” технологийг ашиглан тахианы генийг засварлаж, шувууны томуу өвчинд тэсвэртэй тахиа бүтээсэн байна. Тэд тахианы махыг ашиглан нотлох туршилт хийсэн бөгөөд энэ нь зэрлэг шувуудаас фермийн шувуунд халддаг шувууны томуугийн тархалтыг бууруулахад томоохон тус дөхөм болохыг нотолжээ. Шувууны томуу нь Ази, Европ, Африк, Америк тивд өргөн тархсан бөгөөд зэрлэг шувуудын төрөл зүйлд заналхийлж, фермийн шувууны аж ахуйд их хэмжээний хохирол учруулж, фермийн эдийн засгийн ачааллыг нэмэгдүүлээд зогсохгүй хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж байна. Үүний эсрэг вакцинжуулалт хийсэн ч вирусын эсрэг төрөгчийн хурдацтай шилжилт хөдөлгөөний улмаас тийм ч найдвартай биш тул өргөн хүрээнд хэрэглэх боломжгүй байжээ. Судалгааны багийнхан шувууны томуугийн вирус нь тахианд халдаж, тахианы тодорхой уураг (ANP32A)-аас хамаарч үрждэг болохыг судалж, уг уурагт чиглэсэн генетикийн аргаар шувууны томуугийн тархалтаас урьдчилан сэргийлэх тэсвэртэй тахиа бий болгох боломжтой гэж үзээд судалгаагаа эхэлсэн байна. Улмаар “CRISPR/Cas-9” технологийг ашиглан дэгдээхэйний цуснаас цуглуулсан эр, эм анхдагч үр хөврөлийн эсийн ANP32A уургийн генийг засварлаж бүтээсэн байна. Үүний үр дүнд шувууны томуугаар өвчилсөн зэрлэг шувуудтай харьцах үед насанд хүрсэн GE тахианы 90% нь халдвар аваагүй байна. Мөн судалгааны багийнхан генийн өөрчлөлттэй тахиануудыг хоёр жил гаруй хугацаанд ажиглаж, генийн өөрчлөлт нь тахианы эрүүл мэнд, өндөгний үйлдвэрлэлд сөрөг нөлөөгүй болохыг тогтоожээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.