"Амрагийн дуу"
Өнөөдрийн Хөгжим
2025-01-27
Булган аймгийн Могод сумын харьяат, Ардын армийн дуучин Г.Лхам анх энэ дууг дуулсан нь хожим “Цэнхэр дурдан алчуур” болон түгж, олонд танигдсан түүхтэй. Дотоодын цэргийн дуу бүжгийн ансамблийн хөгжимчин Л.Дорж, түүхч, археологич Х.Пэрлээгийн 1942 онд бичсэн шүлгээр зохиож, Дорнод хязгаарын дайчдад ганц хоёр удаа дуулагдсан "Амрагийн дуу"-г Г.Лхамд зааж өгснөөр дуу, дуучин хоёр алдаршжээ. Хөгжимчин Л.Дорж өөрөө ч ард нь баянхуур хөгжим тоглож, тоглохоор очсон газар болгоноо дахиулж, алга ташилт тасардаггүй байжээ. Улмаар тэр хоёр Монголын радиод дээр дуудагдан, сард нэг бус удаа дуулж, хөгжимддөг болсныг "Чингис хаан" хамтлагийн дуучин Д.Жаргалсайхан "Монголын рок нууц товчоо" номдоо дурдсан байна. Тухайн үед радиогийн тоног төхөөрөмж дуу хөгжим, яриаг хальсан дээр буулгаж чаддаггүй учир студид бичсэнийг шууд долгионоор цацан нэвтрүүлдэг байжээ. Ингэж Л.Доржийн зохиосон "Амрагийн дуу", дуучин Г.Лхамын дуу хоолойгоор нэрд гарсан байна. Энэ дууг Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын дуучин УГЖ Б.Төмөр, ээж, охин гавьяатууд болох УГЖ Л.Цэрэнпил, УГЖ Ч.Туул, УГЖ Ч.Баярмаа нар үе залгамжлан дуулсан байдаг. Мөн хөгжимчин Б.Тэрбиш, УГЖ Т.Ариунаа, УГЖ Б.Ганчимэг нар дуулж олонд хүргэжээ.
Гэрэл зургийг дуучин Д.Жаргалсайханы "Фэйсбүүк" хуудаснаас.