images

Каннын кино наадамд хэт ил задгай хувцаслахыг хориглов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-05-13


   78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадмын зөвлөл улаан хивсний ёслолын үеэр хэт ил задгай хувцас өмсөхийг хориглох болсноо мэдэгдлээ. Наадам зохион байгуулагчид өмнө нь хэт задгай хувцас өмссөн зарим хүнд хориг тавьж байсан боловч энэ удаа оролцогчдод нийтэд нь хориг тавьж байна. AP агентлагийн мэдээлснээр, саяхан шинэчлэгдсэн хувцаслалтын дүрэмд "Улаан хивсний ёслолд хэт ил задгай хувцастай орохыг хориглоно", мөн "Зохион байгуулагчид энэ дүрмийг дагаж мөрдөөгүй хүнийг ёслолд оруулахгүй байх эрхтэй" гэсэн заалт оруулсан бөгөөд энэ журам ёслол, хэвлэлийн бага хурал зэрэг албан ёсны бүх арга хэмжээнд хамаарах аж. Сүүлийн үед алдартнууд болон нөлөөлөгчдийн хэт задгай хувцаслалт Грэммийн шагнал гардуулах ёслол, Met Gala зэрэг дэлхийн поп соёлын арга хэмжээний маргаантай сэдэв болсоор байгаа бөгөөд Каннын кино наадмын үеэр ч ийм асуудал өмнө нь олон удаа гарч байв. Өнгөрсөн жилийн кино наадмын үеэр загвар өмсөгч Белла Хадидын хувцаслалт хэтэрхий гэмээр ил задгай байсан нь олны шүүмжлэлд өртсөн. Кино наадмын хэвлэлийн төлөөлөгч энэхүү шийдвэрийн талаар тайлбарлахдаа “Бид хувцасны загварт хяналт тавих зорилго агуулаагүй, харин кино наадмын нэр хүнд, үндсэн хэм хэмжээг сахихыг чухалчилсан” гэжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.