Японд бүтээсэн шинэ аппарат далайн 8000 метрийн гүнд нэвтэрч судалгаа хийнэ
Анд нөхдийн мэдээ
2025-05-13
Япон улс далайн 8000 метрийн гүнд нэвтэрч судалгаа хийх чадвартай, жолоочгүй хайгуулын аппарат бүтээснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа. “The Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр "Urashima 8000" нэртэй энэхүү аппарат нь 3500 метрийн гүнд шумбадаг “Urashima” аппаратын шинэчилсэн хувилбар бөгөөд далайн ёроолын судалгааны одоогийн төхөөрөмжүүд дундаа хамгийн шилдэг нь хэмээн үнэлэгдэж байна. 10 метрийн урттай, 7 тонн жинтэй энэ аппарат эрчим хүчний хэмнэлт өндөр, усан доор тасралтгүй 40 цаг ажиллах боломжтой, автомат жолоодлоготой ажээ. Мөн далайн ёроолын топографи, геологийн тогтоцыг судлахын тулд дууны долгион ашигладаг бөгөөд нэг шумбалтаар 100 км/кв хүртэлх талбайг судлах хүчин чадалтай юм. Туршилтын шумбалтаар "Urashima 8000" 6600 метрийн гүнд хүрсэн байна. Улмаар ирэх долоодугаар сард уг аппаратыг 8000 метрийн гүнд хүргэхээр төлөвлөжээ. Мөн 2011 онд есөн баллын хүчтэй Тоохокүгийн газар хөдлөлт болсон Японы зүүн эрэгт ирэх 11 дүгээр сард шумбан судалгаа хийнэ. Улмаар 2026 оноос "Urashima 8000"-ыг байнгын ашиглалтад оруулна хэмээн Тэнгис, далайн хайгуулын агентлаг мэдээлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.