ChatGPT ашиглан “McDonald's”-оор бүтэн жил үнэгүй үйлчлүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-14
ChatGPT ашиглан “McDonald's” ресторанаар нэг жил үнэгүй үйлчлүүлсэн англи залуугийн тухай шинжлэх ухаан, технологийн мэдээллийн “GlassAlmanac” портал онцолжээ. Тэрбээр ChatGPT ашиглан хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа гаргаж, үнэгүй хооллох эрхийн бичиг их хэмжээгээр авдаг байсан бөгөөд анх “McDonald's”-ын төлбөрийн баримтыг хараад ийм санаа авсан байна. Төлбөрийн баримт дээр хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа гаргадаг өвөрмөц кодтой байдаг ч ихэнх хүмүүс үүнийг анзааралгүй хаядгийг сайхь залуу овжиноор ашиглажээ. Тэрбээр “McDonald's”-тай холбоотой гомдлоо ChatGPT руу оруулж, нарийвчилсан, бас нэлээд хэтрүүлэгтэй дүгнэлт хийж өгөх хүсэлт илгээнэ. Хариуд нь ChatGPT нөхөн олговор болон үнэгүй хоолны талон санал болгохоос өөр сонголтгүй, тус хоолны газрын тухай маш их гомдол, санал илэрхийлсэн бичиг төлөвлөж өгнө. Үүнийг илүү үнэмшилтэй болгохын тулд тэрбээр өөрөө дахин засвар оруулаад “McDonald's” руу илгээнэ. Үүний хариуд тус хоолны газар түүнээс уучлал гуйж, үнэгүй хоолны талон олгох зэргээр тохиролцдог байв. Энэ явдал бүтэн жил үргэлжилсэн бөгөөд сүүлдээ “McDonald's” үүнийг анзаарч, залилангийн арга байсныг мэдээд таслан зогсоожээ. Зарим хэвлэл энэ залуугийн хэргийг "Хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашигласан сайн жишээ" гэж үнэлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.