Америкийн чинээлэг хүмүүс хүүхдүүдээ Европт сургахыг илүү сонирхох болжээ
Анд нөхдийн мэдээ
2025-05-15
АНУ-ын Нью-Йорк хотын зарим чинээлэг хүмүүс ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй бодлогыг эсэргүүцэж, хүүхдүүдээ Европт сургахыг сурталчилж байна. “Bloomberg” агентлагийн мэдээлснээр, Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт Европын шилдэг 11 хувийн сургуулийн мэдээллийн өдөрлөг болжээ. Сургуулийн төлөөлөгчид Нью-Йоркийн чинээлэг эцэг эхчүүдэд хандан, өсвөр насны хүүхдүүдээ Европт сургахын ашиг тусыг сурталчилсан байна. Энэ талаар тус агентлаг мэдээлэхдээ "Шуудхан хэлэхэд хүмүүс Д.Трампын боловсролын бодлогоос зугатаж байна” гэжээ. Өдөрлөгийг зохион байгуулсан, Лондонд төвтэй “Next Step Education” групп АНУ-д ийм өдөрлөг анх удаа болж байгааг онцлон тэмдэглэсэн байна. Тус групп ихэвчлэн баячууд олонтой Арабын Эмират, Сингапур зэрэг улсад анхаарлаа хандуулдаг бол сүүлийн үед АНУ-ын том хотуудын чинээлэг дүүргүүд рүү хандах болсон байна. Тус группын ерөнхийлөгч Дэвид Уэллесли Д.Трампын явуулж буй бодлогын талаар байр сууриа шууд илэрхийлэхээс татгалзсан ч “Хүмүүс сүүлийн үед Европ руу хандах болсны шалтгаан нь улс төрийн тогтворгүй байдал гарцаагүй мөн” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.