images

АНУ, Сирийн ерөнхийлөгч нар сүүлийн 25 жилд анх удаа уулзав

Ж.Ариунгэрэл

Анд нөхдийн мэдээ

2025-05-15


   Өнгөрөгч мягмар гарагт Саудын Арабд айлчилсан Дональд Трамп Сирийн эсрэг тавьсан АНУ-ын бүх хоригийг цуцалж байгаагаа мэдэгдсэн билээ. “Сири улсыг хөгжин дэвжихэд бололцоо олгохын тулд эдгээр хоригийг цуцална” хэмээн тэрбээр хэлсэн бөгөөд Саудын Арабын хунтайж Мухаммед бен Сальман Аль Сауд, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай зөвлөлдсөний дараа энэ шийдвэрийг гаргаснаа цохон тэмдэглэсэн юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа Д.Трамп Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аш-Шараатай уулзсан байна. Уулзалтын өмнө Цагаан ордон тэднийг богино хугацаагаар, “мэнд мэдэх төдий” уулзана гэдгийг мэдээлж байв. АНУ, Сирийн төрийн тэргүүн нар сүүлийн 25 жилд анх удаа уулзаж буй нь энэ юм. Үүний өмнөх уулзалт нь 2000 онд болсон бөгөөд тухайн үед АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон Сирийн ерөнхийлөгч Хафез Асад нар уулзан хэлэлцээ хийж байжээ. Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдөр Катарт айлчилж байна.

Гэрэл зураг © Bandar Al-Jaloud/Saudi Royal Co

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.