images

АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн зээ дүү ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-11


   АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн зээ дүү Роберт Кеннеди ирэх онд болох ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшинэ гэдгээ зарлалаа. Financial Times сонины мэдээлснээр, Р.Кеннеди Пенсильвани мужид болсон сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр бие даан нэр дэвшихээ албан ёсоор мэдэгдсэн байна. Тэрбээр дэмжигчиддээ хандан “Өнөөдөр би бие даан нэр дэвшиж байгаагаа зарлахаар энд зогсож байна. Би улс төрийн хоёр нам, тэдгээрт ноёрхож буй авлигын ашиг сонирхол, нийтийг хамарсан хууль бус үйлдлээс тусдаа байх болно” гэжээ. Түүнийг ийнхүү бие даан нэр дэвшихээ зарласнаас хойш ердөө зургаан цагийн дотор дэмжигчдээс нь 11 сая долларын хандив цугларсан байна. Роберт Кеннеди нь 1968 онд буудуулж амиа алдсан Хуул  зүйн сайд асан Кеннедигийн хүү, 1963 онд алагдсан ерөнхийлөгч асан Жон Кеннедигийн зээ дүү юм. Америкийн улс төрийн нэр хүндтэй гэр бүл болох "Кеннедигийн гэр бүл"-ийн гишүүн тэрбээр Харвардын Их Сургуульд Америкийн түүх, утга зохиолын чиглэлээр суралцаж, байгаль орчны хуульч гэдгээрээ нэр алдарт хүрсэн нэгэн билээ. Цар тахлын үеэр тэрбээр вакцинжуулалтын эсрэг хөдөлгөөнийг удирдаж, тухайн үеийн Харшил, халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Энтони Фаучи болон Ерөнхийлөгч Байден нарыг шүүмжилж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт “Reuters” агентлагийн санал асуулгад тэрбээр ерөнхийлөгч Жо Байден болон ерөнхийлөгч асан Д.Трамп нарын дараа гуравдугаарт орж 14 хувийн үнэлгээ авсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.