Эдийн засгийн Нобелийн шагналтан тодров
Анд нөхдийн мэдээ
2023-10-10
2023 оны эдийн засгийн Нобелийн шагналтнаар тодорсон Харвардын их сургуулийн профессор Клаудиа Голдин энэхүү шагнал хөдөлмөрийн зах зээлийг судалдаг эмэгтэй эдийн засагчдын хувьд онцгой чухал шагнал болохыг онцолжээ. Шведийн Нобелийн Хороо "Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлийн үр дагаврын талаарх бидний ойлголтыг ахиулсны төлөө" хэмээн онцолж уг шагналыг олгосон байна. Улмаар "Эмэгтэйчүүдийн орлого, хөдөлмөрийн зах зээлийн олон зуун жилийн оролцооны талаар анх удаа иж бүрэн мэдээлэл өгсөн бөгөөд хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн ялгааг үүсгэгч гол хүчин зүйлийг илрүүлсэн" болохыг онцолжээ. Профессор К.Голдин энэхүү шагналын талаар AFP агентлагтай утсаар ярихдаа "Энэ бол зөвхөн миний хувьд ч биш, энэ салбарт ажиллаж байгаа олон хүмүүсийн хувьд онцгой үйл явдал” гэв. Тэрбээр АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 200 гаруй жилийн хугацаанд хуримтлагдсан мэдээлэлд дүн шинжилгээ хийж, орлогын болон ажил эрхлэлтийн түвшин дэх жендэрийн ялгаа цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж байгааг судалж, ийн ялгаатай байдлын шалтгааныг олж тогтоосон байна. Улмаар хүйсийн ялгаа, цалингийн зөрүүгийн шалтгааныг "Зах зээл, гэр бүлийн хоорондын харилцан үйлчлэлээс үүдэлтэй" гэж тэр тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.