АНУ Израильд үзүүлэх тусламжаа шуурхайлж байна
Анд нөхдийн мэдээ
2023-10-10
Израиль Палестины зэвсэгт мөргөлдөөн ид ширүүсч байгаа энэ үед АНУ Израильд үзүүлэх тусламжаа шуурхайлж байна. Тус улсын Батлан хамгаалах яамны өндөр албан тушаалтан "Онгоцууд аль хэдийн замдаа гарсан. Бид Израильд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлж байна" гэжээ. Улмаар "Бид Израилийн түншүүдтэйгээ байнгын холбоотой байж, тэдний хамгийн яаралтай хэрэгцээг тодорхойлж, дэмжих болно" гэж мэдэгдэв. Мөн тэрбээр Украин, Израилийг нэгэн зэрэг дэмжихэд хүндрэлтэй байж болох талаарх асуултыг няцааж, "Бид Украин, Израильд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, дэлхийн хэмжээнд бэлэн байдлаа хадгалж чадна" гэж мэдэгдсэн байна. АНУ-ын Батлан хамгаалах яам нисэх онгоц тээгч Жералд Форд хөлөг онгоц болон байлдааны таван хөлөг онгоцыг Газар дундын тэнгис рүү шилжүүлж, байрлуулжээ. Өмнө нь АНУ Израильд жил бүр 3 тэрбум гаруй долларын цэргийн тусламж үзүүлдэг байсан аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.