Жүжигчин Гал Гадот Израилийг дэмжиж буйгаа илэрхийлэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-10
"Wonder Woman" киноны гол дүрийн жүжигчин Гал Гадот ХАМАС бүлэглэлийн эсрэг дайн зарласан Израилийг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Израиль гаралтай Г.Гадот тус улсын Үндэсний гвардад хоёр жил алба хааж, эх орноо батлан хамгаалах үүргээ биелүүлсэн ажээ. Тэрбээр цахим сүлжээнд Израилийн далбааны зургийг нийтэлж, “Би Израильтай хамт байна. Ийм аймшигт террорист халдлага болж байхад дэлхий нийт чимээгүй байж болохгүй" гэсэн бөгөөд мөн израильчуудад зориулж хандив цуглуулах аян эхлүүлснээ мэдэгдэж хүмүүсийг хандив өргөхийг уриалж байна. Израильд цэргийн албыг эрэгтэйчүүд гурван жил, эмэгтэйчүүд хоёр жил алба хаах үүрэгтэй байдаг бөгөөд Г.Гадот мөн энэ үүргээ биелүүлсэн аж. Одоогийн байдлаар тус улсын Үндэсний гвардид 300 мянган нөөц цэрэг татаад байна. Г.Гадотаас гадна өөр олон алдартай хүмүүс Израилийг дэмжиж буйгаа илэхийлсээр байна. Тухайлбал Холливүүдийн жүжигчин, дуучин Мадонна мөн инстаграмдаа “Миний зүрх Израилийн төлөө байна. Би чиний төлөө залбирч байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.