images

Хагас боловсруулсан бүтээгдэхүүн нь хүүхдийн сэтгэцэд сөргөөр  нөлөөлдөг

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-09


   Шинэ Зеландын сэтгэцийн эрүүл мэндийн эрдэмтэн мэргэжилтнүүд эмэгтэй хүн жирэмсэн байхдаа эрүүл бус хоол хүнс хэрэглэх нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг болохыг олон судалгаа харуулсныг дурдаад хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг уриалжээ. Тус улсын Кентерберигийн их сургуулийн клиник сэтгэл судлалын профессор Жулиа Ракледж, Отагогийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын профессор Рожер Мулдер нар энэ тухай нийтэлсэн тайландаа жирэмсэн эхчүүд юу идэхээс илүүтэй юу идэж болохгүйг мэдэх нь чухал болохыг онцолсон байна. Улмаар ургийн сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнд татвар ногдуулах хэрэгтэй гэж тэд үзэж байна. Хагас боловсруулсан хоол хүнс нь боловсруулах явцад будагч, амт оруулагч, хадгалалтын бодисыг ихээр хэрэглэдэг бөгөөд үүнд чихэр, жигнэмэг, хийжүүлсэн ундаа, хиам, тахианы мах зэрэг орно. Улмаар Профессор Ракледж, Мулдер нар илтгэлдээ супермаркетууд борлуулсан хагас боловсруулсан хүнсний хувийг тайлагнаж байх ёстойг онцлон тэмдэглэж, түргэн хоолыг хүүхдүүдэд шууд зарахаас урьдчилан сэргийлэх, хүнсний сав баглаа боодол дээр анхааруулга байрлуулах арга хэмжээ авах ёстойг онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.