Ханжөүгийн наадам Азийн наадмын түүхэнд хамгийн өндөр орлого олжээ
Анд нөхдийн мэдээ
2023-10-09
Ханжөүгийн Азийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр Азийн наадам болон Азийн пара наадмаас олсон нийт орлого 5 тэрбум 300 сая юань хүрсэн ажээ. Энэ нь Азийн наадмын түүхэн дэх хамгийн өндөр орлого юм. Гол орлого нь 176 компанийн ивээн тэтгэсэн 4,4178 тэрбум юань бөгөөд наадмын бэлгэдэл зэрэг тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүний борлуулалтаас 760 сая юанийн орлого орсон байна. Харин тус наадмыг зохион байгуулахад зарцуулсан мөнгөтэй харьцуулахад үр ашиг бага байна гэж Тайваний төв мэдээллийн агентлаг мэдээлэв. Ханжөү хот тус наадмыг зохион байгуулахын тулд 2016-2020 онд 224.8 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, цэнгэлдэх хүрээлэн, тамирчдын тосгон, дэд бүтэц зэрэг байгууламжийг барьж байгуулсан байна. Энэ нь 2010 онд Азийн наадмыг зохион байгуулсан Гуанжоу хотод хийсэн нийт 109 тэрбум юанийн хөрөнгө оруулалтаас хоёр дахин их үзүүлэлт ажээ. Өнгөрсөн сарын 23-нд 45 улс орны 12500 тамирчин оролцсон үзүүлэлтээрээ Азийн наадмын түүхэнд хамгийн олон тамирчинтай эхэлсэн Ханжөүгийн Азийн наадам өчигдөр өндөрлөсөн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.