АНУ Израильд цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2023-10-09
Исламын "Хамас" бүлэглэлийн дайралтанд өртөөд буй Израильд Жо Байдений засаг захиргаа цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэв. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ "Ерөнхийлөгч Байден өнөө өглөө үндэсний аюулгүй байдлын багаас Израилийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, "Хамас" бүлэглэлийн урьд өмнө хэзээ ч байгаагүй террорист халдлагад өртөж байгаа Израильд дэмжлэг үзүүлэх тушаал өгсөн" гэжээ. Гэсэн хэдий ч тус улсын Төлөөлөгчдийн танхимын даргын суудал эзгүй байгаа тул даруй шийдвэр гарах эсэх нь эргэлзээтэй байна. Тус улс Барак Обама ерөнхийлөгчийн үед Израильтай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурснаас хойш жил бүр 3.8 тэрбум ам.долларын цэргийн дэмжлэг үзүүлж ирсэн юм. Гэхдээ үүнээс илүү дэмжлэг үзүүлэхийн тулд Конгрессын түвшинд шийдвэр гаргах шаардлагатай байгаа ажээ. Харин Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшиж буй Бүгд найрамдах намын төлөөлөгч Стив Скализ, Хууль зүйн хорооны дарга Жим Жордан нар Израилийг дэмжиж буй байр сууриа илэрхийлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.