Умард Солонгос Сирид болсон террорист халдлагыг шүүмжлэв
Анд нөхдийн мэдээ
2023-10-09
Умард Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Сирид болсон террорист халдлагыг шүүмжилсэн Засгийн газрынхаа байр суурийг илэрхийлснийг тус улсын цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. Хэвлэлийн төлөөлөгч "Энэхүү терроризмын үйлдэл нь Сирийн бүрэн эрхт байдал, Сирийн ард түмний энх тайван, аз жаргалтай амьдрах хүсэл эрмэлзэлийг илт зөрчиж байна" гээд "Манай Бүгд найрамдах улсын засгийн газар терроризмын бүх хэлбэрийн эсрэг тууштай байр суурьтай байна" гэжээ. Улмаар уг халдлагыг "Сирийн засгийн газрын хямралыг зохицуулах хүчин чармайлтад зохиомол хүндрэл учруулж түгшүүр төрүүлэх гэсэн дотоод болон гадаад дайсагнагч хүчний оролдлого" гэсэн байна. Сири улсад өнгөрсөн 5-ны өдөр Засгийн газрын цэргийн академийн төгсөлтийн ёслолын үеэр амиа золиослогч нисгэгчгүй онгоц унаж, 300 орчим хүн амь үрэгдэж, шархадсан бөгөөд энэ тухайд илэрхийлсэн Сирийн засгийн газрын байр суурийг Умард Солонгосын Засгийн газар дэмжиж буйгаа ийнхүү илэрхийлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.