images

44 жилийн дараа дахин учирсан америк хос Өмнөд Солонгост очсоны учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-06


   АНУ-ын иргэн 70 настай эмэгтэй Сью болон түүний нөхөр Рик Кайзер нар өнгөрсөн сард Сөүл хотын Ёнсан цэцэрлэгт хүрээлэнгээр аялж, өнгөрсөн гэгээн хайрын түүхээсээ хүүрнэсэн байна. Энэ жил 70 нас хүрсэн, нас чацуу тэд 1967-1970 онд эцэг эхийнхээ хамт Өмнөд Солонгосын Ёнсан дүүрэг дэх АНУ-ын цэргийн баазын америк ахлах сургуульд сурч байжээ. Улмаар тэд ахлах сургуулиа төгсөөд нутаг буцан өөр өөрийн зам мөрийг хөөн салж одсон байна. Гэвч хэдэн арван жилийн дараа өтөл насандаа дахин учирчээ. Тиймээс тэд Солонгост өнгөрүүлсэн цаг хугацаандаа хамгаас илүү их талархаж байгаагаа хэлсэн байна. Эхнэр Сьюгийн эцэг эх, хоёр дүүгийн хамт амьдарч байсан Ёнсан цэргийн баазын байрыг нь өнгөрсөн тавдугаар сард “Soo House” нэртэйгээр өнгөрсөн цагийн дурсгал болгон олон нээлттэй болгожээ. Засгийн газраас Өмнөд Солонгост алба хааж байсан америк цэргүүдийн ар гэрийнхний амьдралыг харуулахын тулд Сьюгийн сурагч насны гэрэл зураг, ярилцлага, мөн гэрийнх нь тавилга, эд хогшлыг сэргээн засварлаж байршуулсан байна. Тэд энд сурч байхдаа бие биедээ дурлаж, үй зайгүй үерхэн нөхөрлөдөг байж. мөн Сөүлийн Намсан ууланд авирч модон дээр бие биеийнхээ нэрний эхний үсгийг сийлэн хайр сэтгэлээ илэрхийлж явжээ. Ойр орчны хүмүүс тэднийг удахгүй гэрлэх байх гэж хүртэл ярьдаг байсан байна. Гэвч Сьюгийн аавын ажиллах томилолт дуусч нутаг буцсан бөгөөд энэ мөчөөс хойш тэд холбоо тасарчээ. 2014 онд буюу 44 жилийн дараа Рик “Facebook”-ээр Сьюг эрж олоод мессэж илгээснээр ийнхүү эргэж учрав. Ингэхэд тэдний аль аль нь гэр бүлгүй байсан бөгөөд удалгүй гэрлэж хуримын ёслол хүртэл хийсэн байна. Улмаар дахин учирсан хайрынхаа дурсгал болгож бага насны гэрэлт цаг үедээ очихоор Өмнөд Солонгост аялж ирсэн нь энэ ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.