images

Жо Байден, Ши Жиньпин нар уулзана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2023-10-06


   АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх сард Калифорнид БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийхээр болж бэлтгэл ажилдаа ороод байгаа тухай “Washington Post” сонин мэдээлэв. Ж.Байдений засаг захиргааны нэрээ нууцалсан нэгэн албан тушаалтан "Хоёр удирдагч уулзах бүрэн боломжтой. Бид үүнтэй холбоотой үйл явцыг эхлүүлсэн" гэжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Индонезийн Бали аралд болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтаас хойш хоёр удирдагч анх удаа нүүр тулан уулзаж байгаа нь энэ юм. Тухайн үед тэд хоёр орны харилцаа хэвийн байдалдаа орно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа нэлээд хүйтэрч ирсэн хэдий ч АНУ-ын засаг захиргаа хоёр орны дээд хэмжээний уулзалтын уур амьсгалыг бүрдүүлж, Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэн тэргүүтэй өндөр дээд албан тушаалтнууд Хятадад айлчилж сөргөлдөөнийг яриа хэлэлцээрийн замаар шийдвэрлэх алхмууд хийсээр ирсэн юм. Ирэх арваннэгдүгээр сард Сан Францискод болох Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (АПЕК) дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан ерөнхийлөгч Ж.Байден, Ши Жиньпин нарын уулзалтыг зохион байгуулах талаар дипломат хүрээнд идэвхтэй яригдаж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.