Тамхины ишээ гудамжинд хаясан жүжигчин фэнүүдээсээ уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2023-10-06
Тамхины ишээ гудамжинд хаясан хэргээр олон түмний шүүмжлэлд өртөөд байсан Өмнөд Солонгосын жүжигчин Чой Хён Үк өчигдөр уучлал гуйсан бичиг гараар бичиж фэнүүдээсээ хүлцэл өчиж байгаагаа илэрхийлэв. Тэрбээр өөрийн харьяалагддаг “Gold medalist” агентлагаараа дамжуулан “Үзэгч фэнүүдийнхээ урмыг хугалсандаа чин сэтгэлээсээ уучлал гуйж байна" гэжээ. Улмаар "Та бүхний надад хандсан шүүмжлэл, зөвлөгөөг даруухнаар хүлээн авч, өөрийнхөө тухай тунгаан бодож, ирээдүйд илүү төлөвшсөн гэдгээ харуулахын тулд шаргуу ажиллах болно" гэсэн байна. Өмнөх өдөр нь гудамжинд эмэгтэйчүүдтэй хамт тамхи татаж байгаад тамхины ишээ хаяж байгаа түүний бичлэг цахим сүлжээнд тавигдсан нь шүүмжлэл дэгдээсэн юм. Тэрбээр 2019 онд “Real:Time: Love” олон ангит кинонд, 2021 онд “Racket Boys”, “Twenty-Five Twenty-Bir”, 2022 онд “Weak Hero Class 1”, 2023 онд “D.P' Season 2” зэрэг олон ангит кинонд тогложээ. Одоо тэрбээр tvN телевизийн “Sparkling Water Melon” олон ангит кинонд тоглож байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.