images

Япончууд мөнгөн тэмдэгтдээ өөрчлөлт оруулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-05


     Японы "Kyodo news" агентлагийн мэдээлснээр тус улсын Төв банк өнгөрсөн 9 дүгээр сард шинээр гүйлгээнд орох үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ нэг мянгатын дэвсгэрт, таван мянгатын дэвсгэрт болон 10 мянгатын дэвсгэртийг үйлдвэрлэж бэлэн болгожээ. Одоогийн 10 мянгатын дэвсгэрт дээр улс төрийн онолч Фүкүзава Юүкичи, таван мянгатын дэвсгэрт дээр Мэйжийн шинэчлэлийн үеийн зохиолч эмэгтэй Ичиёо Хигүчи, нэг мянгатын дэвсгэрт дээр халдварт өвчин судлаач эрдэмтэн Хидиёо Ногүчи нарын хөрөг байдаг ажээ. Фүкүзава Юүкичигийн хөрөг бүхий 10 мянгатын дэвсгэртийг 1984 оноос хойш, таван мянгат болон нэг мянгатын дэвсгэртийг 2004 оноос хэрэглэж иржээ. Уг гурван дэвсгэрийн дээрх хүний хөргийг өөрчилж шинээр гаргахаар болжээ. Төв банк шинэ мөнгөн дэвсгэртээ энэ оны 6 дугаар сараас үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2024 оны эхний хагас жилд гүйлгээнд оруулахаар төлөвлөөд байна. Шинээр гарах 10 мянгатын дэвсгэрт дээр 19 дүгээр зууны сүүл, 20 дугаар зууны эхэн үеийн шилдэг бизнесмэн Шибүсава Эичи, таван мянгатын дэвсгэрт дээр Японы эмэгтэйчүүдийн боловсролыг манлайлагч, нэрт сурган хүмүүжүүлэгч Цүда Үмэко, нэг мянгатын дэвсгэрт дээр Японы орчин цагийн анагаах ухааныг үндэслэгч эрдэмтэн Китасата Шибасабүро нарын хөрөг залрах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.