images

ХБНГУ-ын канцлер Олаф Шольц БНХАУ-д айлчилж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-11-05


     Энэ сарын 4-ний өдөр ХБНГУ-ын канцлер Олаф Шольц БНХАУ-д айлчлал хийж байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын дарга Ши Жиньпин тус улсын тэргүүнээр дахин сонгогдсоноос хойш Европын орны төрийн тэргүүний хийж буй анхны айлчлал юм. Энэ талаар Хятадын төв хэвлэлүүд Украины дайнаас хойш таагүй байдалд хүрээд буй Хятад-Европын харилцааг сайжруулах, нөгөө талаар АНУ болон БНХАУ-ОХУ-ын харилцаанд тэнцвэр хадгалж таатай уур амьсгал бий болгох бодлого барьдаг байсан Ангела Меркелийн үеийн Хятад-Герман, Хятад-Оросын таатай харилцааны үе рүү эргэж шилжих найдвар төрж байгаа тухай мэдээлжээ. "China Daily" сонин энэхүү айлчлалын талаар мэдээлэхдээ “Канцлер О.Шольц БНХАУ-тай харилцаагаа улам хөгжүүлж хоёр орны хоорондын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, олон тулгуурт гадаад бодлогыг үргэлжлүүлэхээр болов” гээд “Герман улс Ангела Меркелийн үеийн бие даасан бодлогоо мөрдөж буйгаа харууллаа” хэмээн өгүүлжээ. Мөн Герман улс нь сүүлийн 47 жилийн турш Европын орнуудаас Хятадын хамгийн том түнш байсаар ирсэн бөгөөд өнгөрсөн жилийн худалдааны эргэлт 22,5 хувиар нэмэгдэж түүхэндээ анх удаа 200 тэрбум долларт хүрсэн тухай өгүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.